Сургалт

Хөтөлбөрийн нэр:

Аж ахуй нэгж байгууллагынажил олгогч эздийн ХАБЭА-н сургалт

Хөтөлбөрийн үндсэн зорилго: Хуулийн дагуу ажил олгогч нь өөрийн ажлын байран дахь аюулгүй байдлын үүрэг хариуцлагыг хүлээдэг. Тиймээс энэхүү хөтөлбөр нь тэдэнд үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай болоход тусална.

Хөтөлбөрийн үндсэн үүрэг:Суралцагч нь олон улсын болон дотоодын стандарт шаардлагуудын талаар харьцуулсан ойлголт, мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ.

Суралцах хугацаа:8 цаг

Эзэмшвэл зохих чадвар,  дадал. арга барил, үйлдэл, ажлын төрөл

“ХАБЭА”-н тухай ерөнхий ойлголт
“ХАБЭА”-н үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт\
Байгууллагын  “ХАБЭА”-н удирдлага, зохион байгуулалт, дүрэм, журам\
“ХАБЭА”-н арга хэмжээний төлөвлөгөө, төсөв, санхүүжилт
Ажлын байрны эрсдэлийг илрүүлэх, үнэлэх арга, урдчилан сэргийлэлтийн зарчим
Мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг илрүүлэх, үнэлэх арга, урьдчилан сэргийлэлтийн зарчим
Ажилтны эрүүл мэндийн үзлэг, тандалтын зохион байгуулалтын зарчим

АЖИЛ ОЛГОГЧ, ЭЗДИЙН ХИЧЭЭЛИЙН ЦӨМ АГУУЛГА

Хөтөлбөрийн нэр:Нийт ажилтны ХАБЭА-н сургалт

Хөтөлбөрийн үндсэн зорилго:Бүх ажлын байранд ажиллах ажилчид, албан хаагчдын аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон эрх зүйн ойлголтыг өгөх зорилготой. Ямар ч түвшиний мэдлэг, ур чадвартай суралцагчид хичээлийн агуулгыг бүрэн ойлгож хөдөлмөрлөх нөхцөлд хүлээсэн эрх, үүрэгээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай болоход тусална.

Хөтөлбөрын үндсэн үүрэг: Суралцагч ажил олгогчоос тодорхойлж өгсөн үүрэг даалгаваруудыг биелүүлэхэд хэрэгтэй мэдлэг, ур чадвар байгаа эсэхдээ итгэлтэй байхын тулд сайтар сургагдаж бэлтгэгдэнэ.

Суралцах хугацаа:12 цаг

НИЙТ АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ЦӨМ АГУУЛГА

Эзэмшвэл зохих мэдлэг

  • “ХАБЭА”-н тухай ерөнхий ойлголт
  • Хөдөлмөрийн тухай хууль
  • “ХАБЭА”-н тухай хууль
  • Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт
  • Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд мэргэжлээс шалтгаалсан өвчин
  • Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ
  • Ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг таньж илрүүлэх, мэдээлэх, бууруулж арилгахад ажилтан бүрийн үүрэг оролцоо
  • Ажил эхлүүлэхээс өмнө эрсдлийн үнэлгээ хийх арга, практик дадлага
  • Онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ, гамшгийн бэлэн байдал
  • Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж
  • Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт

Хөтөлбөрийн нэр:

ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалт

Хөтөлбөрийн үндсэн зорилго: Аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулан ажиллахад шаардлагатай онолын суурь мэдлэг, хандлага, дадлыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин,   хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, осол, мэргэжлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чадвар мэдлэгтэй болгоход чиглэнэ.

Хөтөлбөрийн үндсэн үүрэг: Хууль эрх зүйн орчин, норм ба дүрэм, ажилтны үүрэг хариуцлага, заавал биелүүлэх шаардлага, ажлын байрны нөхцөл бүрдүүлэх арга техник, Үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх арга хэмжээ, анхны тусламж үзүүлэх арга барилд дадлагажуулна.

Суралцах хугацаа: 124 цаг

 ХАБЭА-Н АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ЦӨМ АГУУЛГА

Эзэмшвэл зохих мэдлэг

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удиртгал хичээл
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал
  • Хөдөлмөрийн эрүүл ахуй
  • ХАБЭА-н сургалт, зааварчилгаа
  • Эрсдлийн менежмент
  • Хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, тавигдах шаардлага
  • Үйлдвэрийн осол, хурц хордлого /ҮОХХ/-г судлан бүртгэх, мэдээлэх, дүн шинжилгээ хийх
  • Аюулыг илрүүлэх, мэдээлэх харилцаа
  • Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, галын аюулгүй ажиллагаа
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
  • ХАБЭА-н менежментийн тогтолцоо

Хөтөлбөрийн нэр: Эрсдэлтэй ажлын байрны ХАБЭА-н сургалт

Хөтөлбөрийн үндсэн зорилго: Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтанд эрсдэлтэй ажлын байрны ажиллах зааврыг журмыг мөрдөж ажиллах өөрийн болон бусад хамтран ажиллагсдын аюулгүй байдал хангах үүднээсстандартыг бүрэн ойлгох мэдлэг олгоно.

Хөтөлбөрийн үндсэн үүрэг: Эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтан маш өндөр стандартыг мөрдөн ажилладаг бөгөөд үүнд анхаарал хандуулан ажлын дэс дарааллыгзөв эзэмшин ажиллах чадамж дадалтай болно.

Суралцах хугацаа:99 цаг

ЭРСДЭЛТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Даралтат сав, шугам хоолойтой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа – 12 цаг
  • Өргөх, зөөх, тээвэрлэх механизм /ӨЗТМ/- тай харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа-14 цаг
  • Ионжуулагч цацрагийн аюулгүй ажиллагаа-12 цаг
  • Химийн хорт ба аюултай бодистой харьцаж ажиллах  аюулгүй ажиллагаа-17 цаг
  • Биологийн аюултай хог хаягдал, материалтай харьцах аюулгүй ажиллагаа-16 цаг
  • Өндөрт ажиллах аюулгүй ажиллагаа-12 цаг
  • Хязгаарлагдмал орчинд ажиллах аюулгүй ажиллагаа-16 цаг

Хөтөлбөрийн нэр:Тусгай нөхцөлд шаардлагатайХАБЭА-н сургалт

Хөтөлбөрийн үндсэн зорилго:Хуулийн дагуу өөрийн ажлын байран дахь аюулгүй байдлын үүрэг хариуцлагыг хүлээдэг. Тиймээс энэхүү хөтөлбөр нь тэдэнд үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвартай болоход тусална.

Хөтөлбөрийн үндсэн үүрэг:Суралцагч олон улсын болон дотоодын стандарт шаардлагуудын талаар харьцуулсан ойлголт, мэдлэгтэй болж бэлтгэгдэнэ.

Суралцах хугацаа:149 цаг

 ТУСГАЙ СУРГАЛТЫН ХИЧЭЭЛИЙН ЦӨМ АГУУЛГА

  • Тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа- 9 цаг
  • Температурын эрс тэс нөхцөлд ажиллах аюулгүй ажиллагаа- 12 цаг
  • Далд уурхайн аюулгүй ажиллагаа- 12 цаг
  • Ил уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа- 12 цаг
  • Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагаа- 12 цаг
  • Цахилгааны аюулгүй ажиллагаа-14 цаг
  • Галын аюулгүй байдал- 10 цаг
  • Барилгын аюулгүй ажиллагаа-20 цаг
  • Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан аюулгүй ажиллагаа-6 цаг
  • Мал аж ахуйн аюулгүй ажиллагаа-6 цаг
  • Тээврийн аюулгүй ажиллагаа-6 цаг
  • Анхны тусламжийн сургалт-30 цаг

Хөтөлбөрийн нэр :Олон нийтийн ХАБЭА-н харьцажсургалт

Хөтөлбөрийн үндсэн зорилго:Олон нийтийн сургалтыг нас, сэтгэхүйн онцлог, нөхцөл байдалтай уялдуулан олон төрөл, хэлбэрээр зохион байгуулж ХАБЭА-н заавар журмыг мөрдөн өөрийн болон бусдынаюулгүй байдлыг хангах анхан шатны мэдэгдэхүүн олгоход оршино.

Хөтөлбөрийн үндсэн үүрэг:ХАБЭА-н анхан шатны мэдлэг болон өөрийгөө буюу бусдыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгоно.

Суралцах хугацаа: 18 цаг

ОЛОН НИЙТИЙН ХИЧЭЭЛИЙН ЦӨМ АГУУЛГА

Сэдэв Дэд сэдэв

тоо

Цаг  

Эзэмшвэл зохих мэдлэг

Эзэмшвэл зохих чадвар,  дадал. арга барил,  үйлдэл, ажлын төрөл
1 Галаас урьдчилан сэргийлэх 4 2 Бүхий л цаг хугацаанд эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх аюулгүй ажилгааны боловсрол мэдлэгт тулгуурлан  хандлагыг өөрчлөх мэдлэг олгоно. Аюул осол тохиодсон үед өөрийгөө болон бусдыг бага эрсдэлтэйгээр даван туулах чадвар мэдлэг олгоно.

 

2 Эд зүйлсээ хамгаалах, танихгүй хүнтэй харилцах 2 2
3 Гэртээ мөрдөх дүрэм 10 6
4 Угаарын хий, үзүүлэх тусламж 2 2
5 Байгалийн  гамшиг, аюулт үзэгдлийн үед авах арга хэмжээ 2 2
6 Байгальд  мөрдөх аюулгүй байдлын тухай 3 4
НИЙТ 43 18