Захирлын мэндчилгээ

“ТӨГС БАЯН ХҮРЭЭ” ХХК-аас харилцагч болон хамтран ажилладаг байгууллага болон хувь хүн та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлсэд тань амжилт хүсье. Өнөөдрийн манай байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн чадварлаг ажилтнуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, харилцагч болон суралцагч нэг бүрийн сэтгэлийн дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна.

Бид энэ хугацаанд барилга хот байгуулалт, авто зам, бүтээн байгуулалт, уул уурхай, зам тээвэр, хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол соёл, шинжлэх ухааны салбаруудын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран сургалт, зөвлөх үйлчилгээг амжилттайгаар зохион байгуулж ирсэн.

Харилцагч байгууллага, үйлчлүүлэгч нартаа үнэ төлбөргүй сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэн, ХАБЭА-н дүрэм, журам мөрдүүлж MNS-18001 стандартыг оновчтой нэвтрүүлэн, эрсдлийн үнэлгээг хийн, эрсдлийг арилгах ХАБЭА-н бүх төрлийн судалгаа шинжилгээ, бүх шатны зааварчилгаа, ажлын байрны дадлагын сургалтыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 336 дахь элсэлтээр 1680 гаруй ХАБЭА-н ажилтан бэлтгэн төгсгөж, 250-иад аж ахуйн нэгж байгуулагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан байнгын эргэх холбоотой ажиллаж байна.

Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж талархаж явдагаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.