ХАБЭА-н Зөвлөх үйлчилгээ

“Төгс Баян Хүрээ” ХХК нь  харилцагч байгууллагынхаа онцлогт тохирсон ХАБЭА-н менежментийн тогтолцоог бий болгох, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг үечлэн хянаж зааварлах зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.  

Бид зөвлөх үйлчилгээ авах гэж буй байгууллагын үйл ажиллагааны онцлог, ХАБЭА-н соёлын түвшинг урьдчилан үнэлсний үр дүнд тохирсон аргачлалуудаас сонгож дараах багцууд бүхий зөвлөх үйлчилгээг санал болгож байна.